Шууд Chart

Шүүгчид 350 мянган төгрөгөөр энгэрийн тэмдэг хийлгэжээ

2014-05-22 17:33:01

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд 900 мянган төгрөгөөр энгэрийн тэмдэг хийлгэж байна гэсэн мэдээлэл цацагдах болсон.

Энэхүү мэдээллийг үгүйсгэж өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд нийтийн жишгийг дагаж ( Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Дээд шүүх, Үндсэн Хуулийн Цэц, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Сонгуулийн ерөнхий хороо,Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх мэт) энгэрийн тэмдэгтэй болох загвар гаргаж, нэг бүрийн үнийг 350 мянган төгрөгөөр "Зоос гоёл"-ын үйлдвэрт захиалсан нь үнэн болно. Харин хэвлэл мэдээллээр зарлаж байгаа шиг нэг бүрийн үнэ 900 мянган төгрөг, төсвөөс мөнгийг төлүүлсэн гэдэг нь худал, илтэд гуйвуулан, зориуд тараасан ташаа мэдээ болохыг залруулж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд бүрэн эрхийн хугацаа дуусаад, тэмдгийг өөртөө дурсгал болгон хадгалах учраас мөн бусад байгууллагын жишгийн дагуу өөрсдөө хувиасаа мөнгө төлж авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна" гэжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Шүүгчид 350 мянган төгрөгөөр энгэрийн тэмдэг хийлгэжээ  
Үзсэн: 2940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй