Шууд Chart

Чуулганаар 14 асуудал хэлэлцэнэ

2014-05-23 09:23:26

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

1.Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ/,

2.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/,

3. Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн зээл/,


4. Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилт/,


5. Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн зээл,

6. Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай, хэлэлцэх эсэх/,
 
7. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулах тухай, хэлэлцэх эсэх/,
 
8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.19-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
 
9. Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/,

10. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/,

11. Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийн тухай, анхны хэлэлцүүлэг/,
 
12. Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/,

13. “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын  тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
Гэмт хэргийн тухай  болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/,

14. Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/,
 
Харин УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Шадар сайдад “Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон вакцины чанар вакцинжуулалтын ажлын үр дүн, зарцуулсан хөрөнгө, техник, ажилласан хүн хүчний талаар тавьсан асуулга”-ын хариуг сонсох.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Чуулганаар 14 асуудал хэлэлцэнэ  
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй