![](/uploads/201405/news/thumb/0267c87b51284ca9357cd0a1fd79d256_x3.jpg)
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өчигдөр Швейцарийн Хөгжлийн агентлагийн Зүүн Ази хариуцсан газрын дарга Денис Лүтиг хүлээн авч уулзлаа.
Швейцарийн Хөгжлийн агентлагийн Зүүн Ази хариуцсан газрын дарга Денис Лүти манай улсад 14 хоногийн хугацаатай ажиллаж хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцах юм.
Уулзалтын эхэнд хатагтай Денис Лүти хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ үед Хөгжлийн хамтын ажиллагаа эхлүүлсний 10 жилийн ой мөн давхцаж байгааг онцлож найрамдалт харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр Швейцарийн Хөгжлийн агентлаг болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар тодруулж, санал солилцлоо.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, “Нутгийн удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлэх”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж буйг онцлоод, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд олон талт арга хэмжээ зохион явуулж байгааг дуулгав. Мөн цаашид ардчилсан засаглалаа бэхжүүлэхэд Швейцарийн Хөгжлийн агентлаг чухал нөлөөлөл үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Швейцарийн Хөгжлийн агентлагийн газрын даргыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.