Шууд Chart

Гамшгаас хамгаалах салбар дундын төлөвлөгөөг турших дасгал сургууль зохион байгуулав

2014-05-23 09:38:32

Монгол Улсад 2009-2010 онд тохиолдсон зудын гамшгаас улбаалан Монгол Улсын Засгийн газар, НҮБ болон бусад Хүмүүнлэгийн байгууллагууд хамтран 12 гишүүнтэй Кластерийн болон хүмүүнлэгийн багийг байгуулж, Гамшгаас хамгаалах салбар дундын төлөвлөгөөг боловсруулсан билээ.

Дээрх төлөвлөгөөг боловсруулж дууссантай холбогдуулан НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Олон улсын хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны Бангкок хот дахь бүсийн төв, Онцгой байдлын ерөнхий газар хамтран энэ сарын 21-22-ны өдрүүдэд ОБЕГ-т “Дугуй ширээний дасгал сургууль”-ийг амжилттай зохион байгуулжээ.
 
Тус “Дугуй ширээний дасгал сургууль” нь гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээ авах үйл явцыг турших, салбар дундын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах өнөөгийн арга, туршлагыг оролцогчдод таниулах зорилготой байсан ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Гамшгаас хамгаалах салбар дундын төлөвлөгөөг турших дасгал сургууль зохион байгуулав  
Үзсэн: 1345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй