Шууд Chart

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ

2014-05-23 09:58:08

УИХ-ын нэгдсэн чуулган гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар өчигдөр хэлэлцсэн Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм. Харин чуулганы завсарлагаанаар Төсвийн байнгын хороо Төсвийн тодотголыг дахин хэлэлцэж үүний дараа чуулганы үдээс хойших хуралдаанаар дээрх төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
 
Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гадаад томилолттой байгаа тул ирэх долоо хоногийн чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлуулжээ.
 
Түүнчлэн УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Шадар сайдад “Мал,  амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон вакцины чанар вакцинжуулалтын ажлын үр дүн, зарцуулсан хөрөнгө, техник, ажилласан хүн хүчний талаар тавьсан асуулга”-ын хариуг сонсох байсан ч мөн хойшлогджээ.
 
Харин одоо төсвийн тодотголын талаар Төсвийн байнгын хороон дээр дэмжигдээгүй саналуудад санал хураалт явуулж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ  
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй