Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт буюу гар аргаар алт олборлогчдын эвдэлсэн газарт нөхөн сэргээлт хийхээр болжээ.
Нөхөн сэргээлтийг Азийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хийх аж. АНУ-ын Азийн сан болон Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын ажлын хэсэг тус газарт ажилласан байна. Сумын төвөөс 70 км-ийн зайд орших энэ газарт бичил уурхайчид ашигт малтмал олборлодог бөгөөд иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, жилийн дөрвөн улирлын турш ажилладаг аж.
Гар аргаар алт олборлогчдын сүйтгэсэн газруудад нөхөн сэргээлт хийнэ | ||
Үзсэн: 2275 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.