![](/uploads/201405/news/thumb/b09453a5fd9207dab207bf4595c666e4_x3.jpg)
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж төсвийн тодотголыг талаарх хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.
Төсвийн тодотголын үед УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын шууд мэдэлд байдаг төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулж хэмнэсэн мөнгөөр нь "Чингис" бондын эргэн төлөгдөх хөрөнгөнд нэмэрлэнэ гэсэн зарчмын санал оруулж ирсэн нь Төсвийн байнгын хороон дээр дэмжигдээгүй ажээ.
Энэхүү дэмжигдээгүй санал дээр УИХ-ын гишүүд асуулт асууж саналаа хэлсэн юм. Гишүүд төсвийн урсгал зардлыг бууруулж бондын мөнгийг төлөлцөх нь зөв ч гэсэн зарим байгууллагын урсгал зардал нэмэгдсэн тул яаж тэнцүүлж бууруулах вэ гэдэг асуулт тавьж байлаа.
Байнгын хороо болон ажлын хэсгийн саналыг сонссоны дараа УИХ-ын дарга өөрөө саналаа татаж авсан бөгөөд бондын зээлийг эргэн төлөгдөх сан бүрдсэний дараа уг асуудлыг дахин хэлэлцэнэ, түүнчлэн Өрийн удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлах үед уг асуудлыг ярина гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн "Чингис" бондын зээлийн хүүнд жилд дунджаар хэдэн төгрөг төлдөг тухай асуусан юм. Сангийн сайд Ч.Улааны хэлснээр манай улс "Чингис" бондын зээлийн хүүнд жилд 114 тэрбум төгрөг төлдөг байна. Түүнчлэн 2016 болон 2017 онуудад жил бүр нэг их наяд орчим төгрөг төлөх Хөгжлийн банкны зээлийн өр байгаа гэдгийг ч мөн хэллээ.
"Чингис" бондын хүүнд жилд 114 тэрбум төгрөг төлж байна | ||
Үзсэн: 1943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.