Шууд Chart

Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ

2014-05-23 12:49:29

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Болор танилцуулсан бөгөөд танилцуулагтай холбогдуулж зарим  дараа гишүүд асуулт асууж саналаа хэлсэн юм.
 
Ингээд гишүүд асуулт асууж саналаа хэлж дууссаны дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж байгаа эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжлээ.
 
Ингэснээр дээрх асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төсвийн байнгын хороо руу шилжүүлсэн юм. Үүгээр УИХ-ын үдээс өмнөх хуралдаан өндөрлөж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй