НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын үндэсний анхдугаар илтгэлийг 2010 онд хэлэлцсэний дүнд нийт 126 зүйлийн зөвлөмж гаргасан билээ. Манай улсын Засгийн газар эдгээр зөвлөмжийн хэрэгжилтийн явцын талаар дунд хугацааны илтгэл бэлтгэж сайн дурын үндсэн дээр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт тавдугаар сарын 14-ий өдөр хүргүүллээ.
Хүний эрхийн төлөв байдлыг тогтмол хянах шинэ механизмын дагуу НҮБ-ын гишүүн нийт 193 орон 2006 оноос эхлэн хүний эрхийн байдлаа аль нэгэн гэрээгээр хязгаарлахгүйгээр дөрвөн жил тутам үндэсний илтгэлээр тайлагнан хэлэлцүүлдэг болсон. Одоогоор 44 улс дунд хугацааны сайн дурын илтгэл НҮБ-д хүргүүлээд байгаа аж.
НҮБ-аас өгсөн зөвлөмж нь хүний эрхийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, байгаль орчны гэх мэт олон салбарт хэрэгжүүлэхтэй холбоотой өргөн хүрээний асуудлыг хамардаг бөгөөд манай улсын хувьд 126 зөвлөмжөөс 27 зөвлөмж бүрэн хэрэгжсэн, 29 зөвлөмжийн зарим хэсэг хэрэгжсэн, 70 зөвлөмж хэрэгжилтийн шатанд байна.
Сайн дурын илтгэл бэлтгэж хүргүүлэх нь НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх явцад анхаарах шаардлагатай зүйлийг тодорхойлж, дутагдлыг арилгах, хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2015 оны нэгдүгээр сард НҮБ-д хүргүүлэх үндэсний хоёрдугаар илтгэлээ хүргүүлэх ажилд сайтар бэлтгэх, манай улс нэрээ дэвшүүлээд буй ХЭЗ-ийн 2015 оны сонгуульд амжилттай оролцоход хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа ажээ.

Манай улс хүний эрхийн төлөв байдлын илтгэлээ НҮБ-д хүргүүлэв | ||
Үзсэн: 938 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.