Шууд Chart

Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн Брюссельд нээгдлээ

2014-05-23 13:49:04

Монгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ оны наймдугаар сарын нэгэнд тохиож байгаа билээ.

Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суугаа Төлөөлөгчийн газар Европын Холбооны Гадаад харилцааны албатай хамтран Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг Брюссель хотод нээжээ. Тус үзэсгэлэн нь энэ сарын 19-нөөс 30-ны өдрүүдэд Европын Комиссын төв байранд гарах юм байна.
 
Арга хэмжээний үеэр монголын язгуур урлагийн "Хөх Монгол" хамтлаг цугласан зочдод ая дууны мэндчилгээ өргөж, Брюссель дэх ЭСЯ-наас монгол зоог бэлтгэн үйлчилсэн нь монголын ахуй соёлыг Европын Холбоонд сурталчилсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн Брюссельд нээгдлээ  
Үзсэн: 1354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй