![](/uploads/201405/news/thumb/92c9089c1fb66ad17c702f701ae58ff9_x3.jpg)
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс санаачлан “Ажилтай, орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэн” сэдэвт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нийцсэн байнгын ажлын байр бий болгох Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн сургалтын байгууллагууд оролцсон өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгайлсан мэргэжлийн сургалтанд сууж, байнгын ажлын байртай болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон мэргэжлийн сургалтын байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нийцсэн байнгын ажлын байр бий болгох Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн талаар танилцуулга хийж, хөдөлмөрийн аюулгүй байдал, сэтгэл зүйн зөвөлгөө, мэдээлэл өгөх юм байна.
Өдөрлөгт дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн тухайн хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нийцсэн байнгын ажлын байр бий болгох аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн сургалтын байгууллагууд оролцох ажээ. Өдөрлөг энэ сарын 26-нд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн байранд зохион байгуулагдана.
Ажилтай, орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэн” өдөрлөг болно | ||
Үзсэн: 1269 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.