Шууд Chart

Төсвийн тодотгол батлагдлаа

2014-05-23 16:18:22

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд санал хураалтаар гишүүдийн олонх нь дэмжсэнээр дээрх хуулийн төслүүд батлагдлаа.
 
Харин үүний дараа Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн.
Дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн Төсвийн байнгын хороо өнөөдөр УИХ-ын чуулганы завсарлагаанаар хэлэлцсэн юм.
 
Энэ үеэр зарчмын зөрүүтэй зарим асуудлуудад санал хурааснаас гадна Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу Төсвийн тодотголын тухай хуулийг бүхэлд нь батлах тухай санал хураахад гишүүдийн олонх буюу 84.6 хувь нь дэмжсэн юм.
 
Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь дэмжинэ гэсэн агуулгаар санал хураахад мөн гишүүдийн олонх нь дэмжсэнээр дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг өндөрлөж байна.
 
Хуулийн төслүүдийн эцсийн найруулын төслийг хуралдааны үеэр гишүүдэд тарааж өгөх бөгөөд үүний дараа хуулийн төслийг батлах юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Төсвийн тодотгол батлагдлаа  
Үзсэн: 1567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй