Шууд Chart

А.Гансүх сайд олон улсын тээврийн форумд оролцлоо

2014-05-23 16:24:42

Зам, тээврийн сайд А.Гансүх, УИХ-ын Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа нар ХБНГУ-ын Холбооны Тээвэр, дигитал дэд бүтцийн сайд Александр Добриндтийн урилгаар энэ сарын 21-22-ны өдрүүдэд Лайпциг хотод зохиогдож буй Олон улсын тээврийн форум, “Өөрчлөгдөж буй дэлхийн тээвэр" сэдэвт зам тээврийн сайд нарын чуулга уулзалтад оролцлоо.

Олон улсын тээврийн форумын 2014 оны ээлжит чуулган нь долоо дахь удаагаа “Өөрчлөгдөж буй дэлхийн тээвэр" гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж, нийт 54 орны зам, тээврийн сайд нар 1000 гаруй төлөөлөгчийн бүрэлдхүүнтэйгээр оролцон эдийн засгийн өсөлтийг тэтгэгч, байгаль орчинд ээлтэй тээвэр, техникийн хөгжил,  дигитал дэд бүтэц болон хүн амын өсөлт, цаг уурын өөрчлөлт сэдвийг голчлон хэлэлцсэн байна.
 
Зам, тээврийн сайд А.Гансүх уг хуралд оролцохын зэрэгцээ Холбооны Тээвэр, дигитал дэд бүтцийн сайд Александр Добриндт, Парламентийн ТНБД хатагтай Дороти Бэр, "Дойче баан" компанийн ТУЗ-ийн дарга Р.Грубэ, Литв, Латви Улсын тээврийн сайд нартай тусгайлан уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.  
 
Нийтэлсэн: О.Энхмаа

А.Гансүх сайд олон улсын тээврийн форумд оролцлоо  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй