![](/uploads/201405/news/thumb/dcfee9b74170093250bb7396230536a8_x3.jpg)
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсан.
УИХ-аас 2014 оны төсвийн тодотголыг баталснаар сайдуудын захиран зарцуулах хөрөнгийн хэмжээ мөн батлагдсан. Тодруулбал, сайдууд энэ оныг дуустал доорх хэмжээний хөрөнгийг зарцуулах эрхтэй болж байгаа юм. Үүнд:
Ерөнхий сайд-106.1 тэрбум төгрөг,
Шадар сайд-120.1 тэрбум төгрөг,
ЗГХЭГ-ын дарга 22.9 тэрбум төгрөг,
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 75.4 тэрбум төгрөг,
Гадаад харилцааны сайд 53.8 тэрбум төгрөг,
Сангийн сайд 1.8 их наяд төгрөг,
Хууль зүйн сайд 371.8 тэрбум төгрөг,
Барилга хот байгуулалтын сайд 223.2 тэрбум төгрөг,
Батлан хамгаалахын сайд 207.2 тэрбум төгрөг,
Боловсрол, шинжлэх ухааны сайд 1.2 их наяд төгрөг,
Зам тээврийн сайд 303.8 тэрбум төгрөг,
Соёл спорт, аялал жуулчлалын сайд 147.3 тэрбум төгрөг,
Уул уурхайн сайд 24.6 тэрбум төгрөг,
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд 183.7 тэрбум төгрөг,
Хөдөлмөрийн сайд 237.2 тэрбум төгрөг,
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 441.9 тэрбум төгрөг,
Эдийн засгийн хөгжлийн сайд 57.2 тэрбум төгрөг,
Эрүүл мэндийн сайд 584.4 тэрбум төгрөг,
Эрчим хүчний сайд 199.5 тэрбум төгрөгөөр баталлаа.

Дээрх төсвийн тодотголын тухай хуулийн ажлын хэсгийн танилцуулснаар манай улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 19.960.8 сая төгрөгөөр, нийт зарлага 18.543.7 сая төгрөгөөр өөрчлөгдөж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.417.1 сая төгрөгөөр сайжирсан байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6.903.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7.312.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 408.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.99 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг хангаж байна гэж үзжээ.
Сайд нарын он дуустал зарцуулах мөнгөн дүнг баталлаа | ||
Үзсэн: 1057 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.