Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2021-10-04 13:38:15

2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 11-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, хүйтрэхийг анхааруулж байна.

Хур тунадас: 06-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 07-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо нойтон цас, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

Салхи: 6,7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд  төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шурна.10-нд тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр.

Агаарын температур: Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй