Шууд Chart

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2021-10-05 14:29:14

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 10 сарын 05-ны 20 цагаас 10 сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 0-5 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2021 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, нойтон цас орно.

Салхи 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурна, 7-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.


Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй