Шууд Chart

Гадаад харилцааны дэд сайд БНХАУ-ын Элчин сайдтай уулзав

2021-10-07 15:03:56

Уулзалтаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Элчин сайд Чай Вэньруй нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулах, мөн цар тахлын нөхцөл байдлаас үүссэн тээвэр логистикийн хүндрэлийг хэрхэн даван туулах, нүүрсний экспортыг тогтвортой нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай хоёр талын зохицуулалт хийх зэрэг асуудлуудаар ярилцав.

Түүнчлэн, өнөөгийн олон улсын тавцанд өрнөж буй үйл явдлуудын талаар дэд сайд Б.Мөнхжин, Элчин сайд Чай Вэньруй нар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийлэв.


Гадаад харилцааны дэд сайд БНХАУ-ын Элчин сайдтай уулзав  
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй