Шууд Chart

МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдана

2014-05-26 13:48:11

УИХ дахь нам эвслийн бүлгүүд даваа гараг бүр хуралдаж мэдээлэл хийдэг уламжлалтай. Хуваарийн дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд болон цаг үеийн таван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

МАН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаараа Нийгмийн ардчилсан Монголын залуучуудын холбооны “Ард-100” аяны мэдээлэл болон  Гэмт хэргийн тухай хуулийн талаарх С.Нарангэрэл тэргүүтэй хуульчдын багийн дүгнэлт сонссон аж.
 
Харин бүлгийн үдээс хойших хуралдаан 14:00 цагаас эхлэх бөгөөд Өрийн удирдлага, ашигт малтмалын хууль, Худалдан авах үйл ажиллагааны тухай хуулийн талаар саналаа нэгтгэх ажээ. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдана  
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй