![](/uploads/202110/news/thumb/c597429f7f4a4555f65af457a5f1a5ea_x3.jpg)
2021 оны 10 дугаар сарын 11-нээс 10 дугаар сарын 18-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.
Хур тунадас: 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно.
Салхи: 11, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 17-нд тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 14-нд ихэнх нутгаар, 15-16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шурна.
Агаарын температур: Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
14-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 2109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.