Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль болон Тайландын Чулалонгкорн-ы их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах цахим ёслолын арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Харилцан ойлголцлын санамж бичигт Чулалонгкорн-ы их сургуулийн Ерөнхийлөгч Проф.Бундхит Эуа-арпон, ХААИС-ийг төлөөлж Элчин сайд А.Төмөр нар гарын үсэг зурсан бөгөөд ХААИС-ийн ректор Др. Проф. Т.Хэрүүга цахимаар оролцов.
Хоёр их сургуулийн хооронд хамтын ажиллагаа тогтоосноор хоёр талын оюутан, судлаачдын солилцоог нэмэгдүүлэх, малын эрүүл мэнд, вакцины чиглэлээр хамтарсан судалгааны ажил хийж Монгол, Тайландын боловсролын салбарт хувь нэмэр оруулах юм. Түүнээс гадна манай оюутнууд зөвхөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр сургалтын хөтөлбөрт хамрагдах бус харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хэрхэн зах зээлд гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн хөдөө аж ахуй – худалдааны хосолмол шинэ хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байна.
Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль Тайландын Чулалонгкорны их сургуультай хамтран ажиллана | ||
Үзсэн: 1034 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.