![](/uploads/201405/news/thumb/6f0bc05b21d20dc006785a2fbbe775fe_x3.jpg)
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа 1” хороолол баригдаж дуусч байр худалдан авах эрхтэй болсон иргэд арилжааны банкуудаар дамжуулан байраа худалдаж авах ажил ид өрнөж байна.
Энэ үеэр иргэд болон ТОСК, арилжааны банкуудын хооронд зөрүүтэй ойлголтууд ихээр үүсч иргэдийг бухимдуулж байгаа юм. Тухайлбал, арилжааны банкууд өндөр настай иргэдэд урт хугацааны зээл олгох нь хязгаарлагдмал байдаг учраас байр худалдан авах эрх нь үүссэн өндөр настай иргэд байраа зээлээр худалдаж авч чадахгүй үлдэж байгаа. Мөн түүнчлэн нэг, хоёр жилийн дараа тэтгэвэрт гарах иргэд урт хугацааны зээл авч болохгүй учраас хамтран зээлдэгч оруулах гэхээр Засгийн газраас гаргасан журмыг нь зөрчих учраас мөн байр худалдаж авах эрх нь үүсэхгүй зэрэг олон асуудлууд гарч байгаа юм.
Энэ талаар ТОСК-аас “Засгийн газраас гаргасан журамд байр худалдаж авах иргэд арилжааны банкнаас тавих зээлийн шаардлагыг хангасан байх ёстойг заасан. Гэтэл сугалаанд оролцсон иргэд бүртгүүлэхдээ энэ үзүүлэлтийг хангасан гэж бүртгүүлсэн хэдий ч арилжааны банкууд дээр орлогын хэмжээ нь хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар буцаагдаж байгаа. Иймэрхүү зээлтэй холбоотой асуудлыг бид дангаараа шийдэх боломжгүй” гэх тайлбарыг хийсэн юм.
Үүсээд байгаа дээрх маргаантай нөхцөл байдлыг шийдэхийн тулд ТОСК-ийн удирдлагууд маргааш арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзахаар болжээ. Ингэснээр иргэдийн дунд үүсээд байгаа маргаантай асуудлуудыг шийдэж чадна гэж үзэж байгаа ажээ.
ТОСК арилжааны банкуудтай тохиролцоно | ||
Үзсэн: 1190 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.