Засгийн газрын ээлжит бус хуралдаан даваа гарагт боллоо. Хуралдаанаар үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжийн дагуу Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрийг Бодлогын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, дөрвөн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.
“Монголын алт” ХХК-ийн хоногт 3000 тонн клинкер, жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Хөх цавын цементийн үйлдвэр” төсөл, “Монполимент” ХХК-ийн жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах “Монцемент” төсөл, Даваат ББН, “Эрчим” ХК-ийн хамтарсан жилийн 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Цементийн үйлдвэр”-ийн төсөл, “Энхийн шүүдэр” ХХК-ийн жилд 7 сая фалкон үйлдвэрлэх хүчин чадалтай “Дуслын шингэний үйлдвэр”-ийн төслийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Барилга, эрүүл мэндийн салбарын үйлдвэрийн төслийг санхүүжүүлнэ | ||
Үзсэн: 2494 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.