
Error loading player: No playable sources found
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай”, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслүүдийн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, дэмжээд Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний дүнд огт илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарснаар цаашид тэдгээрт хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг хүү торгуульгүйгээр залруулж, зөв гольдролд нь оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна гэж тооцоолж байна.
Хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлжээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан Захиргааны хариуцлагын хуульд заасан шийтгэл, Эрүүгийн хуульд заасан ялаас чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ хуулиар татвар, санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан зарим этгээдийг эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөх аж.
Татвар, санхүүгийн гэмт хэрэгтэнг ялаас нэг удаа чөлөөлнө | ||
Үзсэн: 2291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.