Шууд Chart

Ойн тооллогод улсын төсвөөс тэрбум төгрөг зарцуулна

2014-05-27 10:18:17

Байгаль орчны салбар дахь шинэчлэлийн нэг “Олон зорилтод ойн тооллого” эхэллээ.

Олон зорилтод ойн тооллогын хээрийн судалгааны ажилд мэргэжлийн эрх бүхий 10 аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр, хяналтын давтан тооллогын гурван баг ажиллахаар бэлэн болоод байна.
 
Багууд  пургон авто машинаа хүлээн авч нэг жилийн дотор амжуулах ажлаа эхлүүллээ. Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс ойн тооллого явуулахад 5.7 тэрбум төгрөгийн техникийн дэмжлэг үзүүлэх болсон бол улсын төсвөөс нэг тэрбум орчим төгрөг зарцуулах юм. Тэд Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж талбайг байгуулж хэмжилт судалгааны ажлыг гүйцэтгэнэ.
 
Энэ удаагийн олон зорилтод ойн тооллогын ажил  ойн насжилт, өсөлт зэргээс гадна хичнээн тонн хүлэмжийн хийг шингээдэг болон ялгаруулж буй хүчилтөрөгчийн хэмжээг хэмжих юм. Энэ хэмжээг тодорхойлж мэдсэнээр Киотогийн протоколын оролцогч орны хувьд хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх, цаашид хүлэмжийн хийг бууруулсан үзүүлэлтээрээ төлбөр  авах боломжтой.
Нийтэлсэн: Б.Баярт

Ойн тооллогод улсын төсвөөс тэрбум төгрөг зарцуулна   
Үзсэн: 1918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй