Шууд Chart

“НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд Баянзүрх хайрханы ойг нөхөн сэргээж, мод тарив

2021-10-20 15:29:59

Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын гишүүнээр албан ёсоор элссэн ба түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яам, Монгол дахь НҮБ хамтран аравдугаар сарын 20-27-ны өдрүүдэд “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж байна. Улаанбаатар хотоос 15 км-ийн зайд орших Баянзүрх хайрханы ойг нөхөн сэргээх зорилгоор 2500 мод тарьж, “НҮБ-ын 7 хоног”-ийг албан ёсоор эхлүүллээ.

Мод тарих арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Т.Мишра нар оролцож, Монгол орны өмнө төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудалтай хамтран тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрнүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Баянзүрх хайрханы доройтсон ойг нөхөн сэргээх,  мод тарих ажиллагаанд ЕТГ, ГХЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монгол дахь НҮБ-ын албан хаагчид оролцов.


“НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд Баянзүрх хайрханы ойг нөхөн сэргээж, мод тарив  
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй