УИХ-ын дэд дарга, Монгол Австрийн Парламентийн бүлгийн дарга Л.Цог өнөөдөр Австри Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ирэнэ Гинэр Райхэль, Австри Улсын эдийн засгийн танхимын дэд Ерөнхийлөгч Рихард Щенц, Австри Улсын Бээжин дэх Элчин сайдын яамны худалдаа хариуцсан атташе Оскар Андэзнэр нарыг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд хатагтай Ирэнэ Гинэр Райхэль, тантай хоёр дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байна гээд 2008 оноос эхлэн Монгол-Австрийн эдийн засгийн форумыг жил бүр зохион байгуулж буйгаа УИХ-ын дэд даргад танилцуулав. Мөн эдийн засгийн форумаас гадна өнгөрсөн бямба гарагт Венийн вальс, төв талбайд олон нийтэд зориулсан бүжгийн арга хэмжээ зохион байгуулсан тухайгаа онцлов.
УИХ-ын дэд дарга, Монгол Австрийн Парламентийн бүлгийн дарга Л.Цог хэлэхдээ, хоёр орны парламент хоорондын харилцааг бид бүгд мэднэ. Миний хувьд Монгол Австрийн Парламентийн бүлгийн даргын хувиар хоёр орны парламентийн харилцааг идэвхжүүлэхийг хүсэж байна. Таныг бизнес форумын үеэр Монгол Улсад хэрэгтэй олон зүйл хийсэн гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийлэв.
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим Австрийн эдийн засгийн танхимтай хамтран Монгол-Австрийн эдийн засгийн форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ сарын 26-ны өдөр болсон энэхүү форумд Монгол Улсын 30 гаруй бизнесийн төлөөлөл, Австри Улсын 15 бизнесийн төлөөлөл оролцсон ажээ.
УИХ-ын дэд дарга Л.Цог Австрийн элчин сайдыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.