УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэх Өрийн удирдлагын тухай болон Тендерийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэнээс гадна МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдад өгсөн Засгийн газарт хариуцлага тооцох хугацаа дуусч байгаа талаар ярилцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн зүгээс Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн өрийн хязгаарыг дэмжихгүй гэдгээ хэллээ. Өрийн удирдлагын тухай хуульд дэмжих заалт олон байгаа ч зарим заалтыг дэмжихгүй гэсэн байр сууринд нэгдсэн ажээ.
Мөн Засгийн газраас өргөн барьсан бараа, үйлчилгээний тухай буюу тендерийн тухай хуулийн төслийг бүхэлд нь дэмжихгүй байх шийдвэрт хүрчээ. Тодруулбал, энэ хуулийн төсөл нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд шалгаруулж ирсэн тендерийн ажиллагааг үгүйсгэсэн, өмнөхөөсөө ухарсан хуулийн төсөл болсон гэж МАН-ын бүлэг үзжээ.
Тус бүлгийн зүгээс 10 хоногийн өмнө Засгийн газарт буюу Ерөнхий сайдад хариуцлагагүй ажиллаж байгаа сайд, албан тушаалтнууддаа хариуцлага тооцох хугацаа өгсөн. Засгийн газарт өгсөн хугацаа нь дууссан хэдий ч энэ хугацаанд Ерөнхий сайд ямар нэг шийдвэр, хариуцлага тооцох асуудал яриагүй учраас МАН-ын бүлэг энэ асуудлаар маргааш ээлжит бус хурал зарлаж хуралдахаар болжээ. Уг хуралдаанаар Засгийн газар болон Ерөнхий сайдад хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэх ажээ.
МАН-ын бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох эсэхээ шийднэ | ||
Үзсэн: 1776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.