Шууд Chart

МАН-ын гишүүд чуулганыг орхиж гарлаа

2014-05-27 17:15:14

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай төслийг хэлэлцэх үеэр МАН-ын гишүүд хурал хаяж гарлаа. Учир нь улсын эдийн засгийн чухал асуудлыг хэлэлцэх үеэр эрх баригч АН-ын гишүүд чуулганд суухгүй байгааг эсэргүүцсэн юм.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцох шаардлагатай болсон тул түүний оронд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хурлыг даргалан явуулж байсан.
 
АН-ын бүлгийн гишүүдийг чуулгандаа суувал сууна хэмээн мэдэгдэж хуралдааныг орхисон сөрөг хүчний гишүүдийн шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей дэмжиж УИХ-ын даргыг чуулганы хурлаа үргэлжлүүлж даргалахыг шаардсан юм. Ингэснээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд сууж байсан УИХ-ын дарга З.Энхболд чуулганы танхимд орж ирэв.

Ингээд хурал хэвийн үргэлжлэх үед УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар дотооддоо хэлэлцэх шаардлагатай учир хоёр хоногийн завсарлага авлаа.

Чуулган үргэлжилж Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-ын гишүүд чуулганыг орхиж гарлаа  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй