Шууд Chart

Ардчилсан засаглалын тухай хэлэлцэнэ

2014-05-27 17:21:10

“Ардчилсан засаглалын институцийн хөгжилд үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг, үр дүн ба сургамж” сэдэвт судалгааны хэлэлцүүлэг маргааш Төрийн ордны “Б” танхимд болно.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Төслийн удирдах зөвлөлийн гишүүн А.Бакей болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал  Б.Болдбаатар нар оролцох юм.
 
Түүнчлэн Улс төрийн намуудын төлөөлөл, Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт оролцож  Ардчилсан засаглалын институцийн өнөөгийн хөгжил болон Үндсэн хуулийн голлон гүйцэтгэсэн үүрэг, үр дүнгийн талаар  санал солилцох ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ардчилсан засаглалын тухай хэлэлцэнэ   
Үзсэн: 933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй