![](/uploads/202110/news/thumb/c8dd07e188199870478430af6c2aef94_x3.jpg)
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун байх боловч, 3-наас баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ.
2021 оны 10 сарын 30-ны 20 цагаас 10 сарын 31-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 3-наас баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.