Иргэд, аж ахуйн нэгжүүдийн болгоомжгүй хийсэн үйлдлээс шалтгаалан цахилгааны шугам тоноглол гэмтэж хэрэглэгчдийн цахилгааныг удаан хугацаагаар тасалдуулж хохирол учруулсаар байна.
Гадны нөлөөтэй гэмтлийн шалтгааныг авч үзвэл ихэвчлэн газар шорооны ажлыг дур мэдэн хийж газар доорх цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээсэн, экскаватор, агаарын шугамын тулгуурыг автомашинаар мөргөсөн байдлаар үйлдэгдсэн байна.
Газар шорооны ажил зөвшөөрөлгүй хийх нь цахилгаан эрчим хүчний болон бусад инженерийн байгууламжийг гэмтээж, хэрэглэгчдийг хохироодгоос гадна ажил гүйцэтгэж байгаа хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх хүртэл онцгой аюултай байдаг. Тиймээс иргэд болон аж ахуй нэгжүүд газар шорооны ажлыг эхлүүлэхээс өмнө тухайн газар доор цахилгаан дамжуулах кабель шугам байгаа эсэхийг заавал тодруулах хэрэгтэй. Цахилгааны кабель шугамын тодруулгыг УБЦТС ТӨХК-ийн тухайн дүүргийг хариуцсан Түгээх төвд хандан авна уу.
Лавлах утас 70047004
Иргэн, аж ахуй нэгжүүдийн анхааралд! | ||
Үзсэн: 1522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.