Шууд Chart

Дэлхийн банкны олон улсын хөгжлийн зөвлөхтэй уулзав

2014-05-29 08:56:43

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өчигдөр Дэлхийн банкны олон улсын хөгжлийн зөвлөх Бэзил Кавалскиг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Ноён Бэзил Кавалски уулзалтын эхэнд Дэлхийн банк ямар орчинд ажиллаж байгаа, Дэлхийн  банктай хэрхэн гэрээ хэлэлцээр хийх, цаашид ямар салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа зэрэгтэй  танилцахаар ирсэн тухайгаа танилцуулсан юм.
 
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Дэлхийн банк, Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк гэх санхүүгийн гол банкуудтай тогтвортой байдлыг хангах, урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, ялангуяа бэлчээрийн мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарт томоохон хөрөнгө оруулалт авах сонирхолтой гэдгээ дуулгасан юм. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд компаниудаа ажилтай, орлоготой байлгах хэрэгтэй. Тиймээс гадны орнуудаас авах зээлээ үргэлжлүүлэн төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй байхаар ажиллаж байна гэлээ.
 
Ноён Бэзил Кавалски төсвийн төвлөрлийг сааруулах чиглэлд анхаарлаа хандуулж буй явдлыг сайшаагаад, Дэлхийн банк ч хөдөө орон нутаг руу чиглэсэн "Тогтвортой хөгжил", "Хөдөөгийн хөгжил" зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж энэ салбарт тодорхой хувь нэмрээ оруулж чадсан гэдгийг онцлов. Тэд үргэлжлүүлэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, уул уурхайн салбарт баримтлах бодлого, зээл тусламж зэрэг олон асуудлаар харилцан санал солилцлоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

Дэлхийн банкны олон улсын хөгжлийн зөвлөхтэй уулзав  
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй