Шууд Chart

“Түлэнхийн төв”-ийн барилгыг буулгана

2013-07-18 13:44:11

 

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Түлэнхийн төвийн барилгыг барих ажлын хэсгийг  энэ оны наймдугаар сард багтаан сонгон шалгаруулахаар болжээ. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн компани тус эмнэлгийн барилгын ажлыг хийж эхлэх аж.
Одоогийн байдлаар “ЭЗТ” ХХК барилгын үндсэн хийц бүтэц, дотор гадна орон зайн төлөвлөлт, дотор цахилгаан, цэвэр бохир ус,өрөө тасалгааны зохион байгуулалт, халаалт салхивч, холбоо харилцаа, галын дохиоллын зургийг барилгын салбарт мөрдөгдөж байгаа норм ба дүрэм, стандартыг мөрдөн боловсруулаад байна. Мөн түүнчлэн бохир ус зайлуулах шугам, гадна цахилгаан, холбоо мэдээллийн зэрэг гадна шугам сүлжээний ажлуудын зарим зураг төсөл хийгдэж, хуучин барилгыг буулгах ажлын төсөв хийгджээ.
Дашрамд дурьдахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн удаа дараагийн шалгалтаар цаашид тус барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан билээ. Мөн Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2011 оны 358 тоот тогтоолоор уг барилгыг актлах тогтоол гаргасан юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Түлэнхийн төв”-ийн барилгыг буулгана  
Үзсэн: 1003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй