Шууд Chart

Монгол, Казахстаны хамтын ажиллагааны VI хурал болов

2014-05-29 09:33:15

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны комиссын VI хуралдааныг энэ сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохин байгууллаа.

Kомиссын VI хурлаар хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн салбар, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, байгаль орчин, соёл боловсрол зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар төлөөлөгчид санал солилцсон юм.  
 
Түүнчлэн хоёр улсын төлөөлөл агаарын харилцааны тухай 1992 оны хэлэлцээрийг хэрэгжүүлэх Харилцан ойлголцлолын санамж бичиг болон Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Монголын талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд захирал Ч. Нямсайхан, Казахстаны талаас Иргэний нисэхийн хорооны орлогч дарга Талгат Тлеубекович Ластаев нар гарын үсэг зурлаа.
 
Комиссын хуралдааны эцэст хоёр улсын Засгийн газар хоорондын ажлын уялдаа, харилцааг эрчимжүүлэх, үүний дотор хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт түлхүү хамтран ажиллах зорилго бүхий Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын VI хуралдааны Протоколд  Монгол Улсыг төлөөлж  ХАХНХ-ын сайд  С.Эрдэнэ, Бүгд Найрамдах Казахстан Улсыг төлөөлж Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд Тамара Касымовна Дуйсенова нар гарын үсэг зурж баталгаажууллаа. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол, Казахстаны хамтын ажиллагааны VI хурал болов   
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй