Шууд Chart

“НҮБ-ын терроризмтой тэмцэх гүйцэтгэх хороо”-ны ажлын хэсэг манай улсад ажиллаж байна

2014-05-29 09:40:42

Манай улсад “НҮБ-ын терроризмтой тэмцэх гүйцэтгэх хороо”-ны ажлын хэсэг энэ сарын 26-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.

Ажлын хэсэг нь Монгол Улсын терроризмтой тэмцэх ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй газар дээр нь танилцах, терроризмтой тэмцэх тухай олон улсын нэгдэн орсон гэрээ конвенцийн хэрэгжилттэй танилцаж, шаардлагатай техник хэрэгсэл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
Ажлын айлчлалын хүрээнд өчигдөр тус ажлын хэсгийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын дэд дарга Д.Наранбаатар тэргүүтэй албаны төлөөлөл хүлээн авч уулзан, байгууллагын зүгээс терроризмоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, санал солилцлоо. Энэхүү уулзалтад Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн болон тусгай чиг үүрэг бүхий Хууль зүйн яам, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам зэрэг төрийн байгууллагууд оролцжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

“НҮБ-ын терроризмтой тэмцэх гүйцэтгэх хороо”-ны ажлын хэсэг манай улсад ажиллаж байна   
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй