УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлуудын талаар гишүүдийн саналыг сонссон юм.
Энэ үеэр Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хэлэлцэх асуудалд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон Д.Оюунхорол, Ц.Нямдорж нар саналаа хэлсэн.
Тухайлбал, С.Бямбацогт гишүүн дээрх хуулийн төслүүдийг хэлэлцсэнээр Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчинө гэж үзэж байгаагаа хэллээ. Тодруулбал, улсын өрийн дээд хэмжээг зөрчих гэж байгаа тул эхлээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж улсын өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэн батлах хэрэгтэй гэж үзсэн юм.
Харин Ц.Нямдорж гишүүн Засгийн газраас ингэж яаралтай гэх тодотголоор оруулж ирж байгаа хуулийн төслүүд нь хэтэрхий муу байна гэж шүүмжиллээ.
Гишүүдийн саналыг сонссоны дараа УИХ-ын дарга З.Энхболд Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэх асуудлаас хаслаа.
Одоо нэгдсэн чуулганаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Нэгдсэн чуулганаар Өрийн удирдлагын тухай хэлэлцэхгүй | ||
Үзсэн: 1245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.