Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

2021-11-10 15:26:57

Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаан байна.

2021 оны 11-р сарын 10-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 17 цагт 1 хэм дулаан, 20 цагт 3 хэм хүйтэн байна.


2021 оны 11 сарын 10-ны 20 цагаас 11 сарын 11-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 22-27 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.


2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Салхи 13-нд зарим газраар, 14-нд тал хээрийн нутгаар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ. 


Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн  
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй