Шууд Chart

Боловсролын талаар баримтлах бодлогыг дэмжлээ

2014-05-29 11:25:14

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү нар үг хэлсэн юм. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа боловсролын салбарт олон улсын жишиг чухал хэдий ч уламжлал хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.
 
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү төрөөс Боловсролын талаар баримталж байгаа бодлого нь тухайн сургуулиудын стратегийн бодлоготой зөрчилддөг гэдгийг хэлээд Монгол Улсын боловсролын бодлого нь уламжлагдсан бөгөөд тасралтгүй байх ёстой гэсэн юм.
 
Ингээд байнгын хорооны саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 43 нь буюу 87.8 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Боловсролын талаар баримтлах бодлогыг дэмжлээ  
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй