Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

2021-11-12 14:59:40

Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2021 оны 11-р сарын 12-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 2-4 хэм дулаан байна.


2021 оны 11 сарын 12-ны 20 цагаас 11 сарын 13-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 25-30 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.


2021 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 14-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 15, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 1-6 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 16-наас баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.


Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн   
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй