Шууд Chart

Н.Алтанхуяг: Бензиний үнэ нэмэгдэхгүй

2014-05-29 14:41:38

Өчигдөр Газрын тосны газрын дарга Өлзийнбүрэн бензиний үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Түүний энэхүү мэдээллээс болж дахин бензиний үнэ нэмэгдэх нь гэсэн хардлага иргэдийн дунд төрөөд байсан юм.

Энэ талаар Ерөнхий сайдаас тодрууллаа. Тэрээр "Цаашид бензиний үнэ өсөхгүй. Сая би ОХУ-д айлчлаад ирсэн. Энэ үеэр Роснефть болон Ник компанийн хооронд таван жилийн хугацаатай ашигтай гэрээ хийгдсэн. Тэгэхээр ойрын таван жилдээ манай улс бензинд санаа зоволтгүй. Энэ гэрээ хийгдсэнээр манай улс жилдээ 100 сая долларыг дотооддоо авч үлдэх боломжтой болсон" гэлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Алтанхуяг: Бензиний үнэ нэмэгдэхгүй   
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй