УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар уг хуулийн төслийг танилцуулж гишүүд асуулт асуусан юм. Харин үдээс хойших хуралдаанаар УИХ-ын зарим гишүүн саналаа хэлж уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Ингээд Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд санал хураахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 38 гишүүн буюу нийт гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Гэмт хэргийн тухай хуулийн төслийг байнгын хороонд шилжүүлэв | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.