![](/uploads/201405/news/thumb/f57f88a643a0ff8341a162bd1c8c9928_x3.jpg)
"Оюутолгой" компани өчигдөр туслан гүйцэтгэх ажилчдаасаа 300 ажилчин гэнэт халсан. Энэ талаар өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдээлэл хийж "Оюутолгой" компанийг буруутай гэж мэдэгдсэн.
Харин ийнхүү эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед олон ажилчдыг зэрэг халсан талаар Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягаас тодруулсан юм. Тэрээр “"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулууг дуудаж уулзсан. "Оюутолгой" ХХК биш "Рио Тинто" өөрийн нөхцөл байдлыг хэцүү байна гэж үзээд нэг миллиард долларын хэмнэлт гаргахаар болсон байна. Тиймээс бүх улсад ажиллаж байгаа хүмүүсээс цомхотгож байгаа юм байна. Үүний хүрээнд "Оюутолгой" ХХК-иас 300 ажилтан халсан гэсэн мэдээлэл өгсөн” гэсэн тайлбарыг хийлээ.
"Рио Тинто"-гийн нөхцөл байдал муудсан тул "Оюутолгой" ажилчдаа халсан гэв | ||
Үзсэн: 1113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.