Шууд Chart

Том Круз илтгэл тавьжээ

2013-07-18 15:22:33

51 настай Холливудын нэрт жүжигчин Том Круз Малибугийн “D.W. Brown Studio”-г төгсөж байгаа үеэл дүү Уильям Маподерийн төгсөлтийн баярт очжээ. Түүнийг төгсөлтийн баяр дээр ирнэ гэж төсөөлөөгүй байсан оюутнуудад алдарт жүжигчинтэй уулзах ийнхүү сайхан завшаан олдсон байна. “New York Post”-д  тэрээр илтгэлдээ анх кино урлагт хөл тавьсан үеэс эхлээд өөрийн карейрийн талаар сонирхолтой яриа дэлгэсэн хэмээн мэдээлсэн байна.

Том энэ үеэр хамгийн анх буюу 1981 онд анхны уран бүтээлдээ тоглосоноос эхлээд сүүлийн үед ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа талаараа мөн сонирхуулсан ажээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Том Круз илтгэл тавьжээ  
Үзсэн: 1781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй