Шууд Chart

Монгол иргэдийг ОХУ-д агаарын боомтоор нэвтрүүлэх шийдвэр албажив

2021-12-10 14:47:29

Коронавируст цар тахлын үеийн гадаад иргэний зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй ОХУ-ын Засгийн газрын 635 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт буюу иргэд нь агаарын боомтоор ОХУ-д нэвтрэх улсуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах тухай шийдвэр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр албажив.

Энэхүү шийдвэр албажсанаар ОХУ-д зорчих гадаад иргэдэд тус улсын хилийг нэвтрэхээс 48 цагийн өмнө ПГУ шинжилгээнд хамрагдаж “сөрөг” хариу авсан байх шаардлага тавигдаж байгаа бөгөөд цар тахлын тархалт ихтэй улс орнуудаас ирж буй зорчигчдоос санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар ПГУ шинжилгээ мөн авч байгаа болно.


Монгол иргэдийг ОХУ-д агаарын боомтоор нэвтрүүлэх шийдвэр албажив  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй