Шууд Chart

Дэлхийн байгаль орчны өдрөөр “Flash mob” уралдаан болно

2014-06-03 09:03:19

Анх 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн зургаадугаар сарын тавныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулсаар байна.

Энэ жил манай улсад дэлхийн ногоон өдрийг “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Мөн энэ өдөр  Монголын их, дээд сургууль, МСҮТ, Коллежийн оюутан суралцагчдын дунд “Flash mob” уралдааныг зохион байгуулахаар удирдамж түгээгээд байна. 
 
Нэгэн зорилго, хүсэл дор хамгийн олон залуусыг нэгтгэж чаддаг “Flash mob” чөлөөт бүжгийн уралдааныг дэлхийн дулаарал болон цөлжилтийн эсрэг байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг бий болгоход оруулах хувь нэмэр, хүсэл зориг, хүчин чармайлтыг урлагаар дамжуулан  илэрхийлэх зорилгоор БОНХЯ, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа аж.
 
“Flash mob” уралдаанд оролцох баг 50-иас дээш оюутантай байх бөгөөд нэг сургуулиас хэдэн ч баг оролцож болох ажээ. “Flash mob”-т оролцогч багуудыг 1-3 байр эзлүүлэн, 2-4 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Дэлхийн байгаль орчны өдрөөр “Flash mob” уралдаан болно  
Үзсэн: 1182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй