Шууд Chart

Уламжлалт "Сарлагийн баяр" болно

2013-07-18 16:18:50

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрээр жил бүрийн зун БОАЖГ-аас зохион байгуулдаг “Монгол эсгийн баяр” 7-р сарын 22-нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Тээлийн гол” хэмээх газар болно.
Харин энэ сарын 23-нд  Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт “Сарлагийн баяр” болох аж.

Уг баяруудын хүрээнд эсгий хийх, ноос савах,  хонь ямаа холбох, сарлаг унах, саах, уралдуулах, хонь хяргах, шагайн наадан зэрэг уламжлалт төрлийн уралдаан, тэмцээн зохиогдож, малын гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Уламжлалт "Сарлагийн баяр" болно   
Үзсэн: 2604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй