![](/uploads/201307/news/thumb/40f5bc9047881ca3af1a480ba65ac4d1_x3.jpg)
Дэлхийн банк санхүү болон пүүс компаниудын дунд гэр бүлийн жижиг бизнесээс өнөөдрийн бизнесийн вант улс хүртэл хөгжсөн цөөн хэдэн компаниуд байдаг. Тэгвэл тэдгээр дотроос өнөөдөр уншигчиддаа топ-5 компанийг танилцуулах гэж байна. Эдгээр компаниуд нь дор хаяж 100 жил болсон түүхэн уламжлалтай, өөрийн салбартаа нэр хүндтэй байр суурь эзэлдэг тэргүүлэх зэргийн томоохон компаниуд юм. Ингээд жагсаалтыг танилцуулъя.
1. Estee Lauder Companies Inc
![](/uploads/assets/image/ээстий.png)
Estee Lauderдэлхийд хамгийн алдартай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Америкийн компани юм. Энэ компанийг анх 1946 онд Эсте Лаудер үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр 50 жилийн турш өөрийн компаниа удирдсан нэгэн аж. Энэ компанийн брэнд болсон нэрийн бүтээгдэхүүн нь “Estee Lauder”, “Clinique”, “M•A•C”, “Donna Karan”, “Tommy Hilfiger”, “American Beauty” зэрэг юм. Өнөөдрийн байдлаар “Estйe Lauder Companies Inc” компанийн нийт хувьцааны 83% нь Лаудерын гэр бүлийн мэдэлд байдаг ажээ. Энэ компани нийт 32 мянган ажилчинтай, жилийн ашиг орлого 210 сая ам.долларт хүрдэг.
2. Siemens AG
![](/uploads/assets/image/siemens_1.jpg)
Дэлхийн томоохон үндэстэн дамнасан компани бөгөөд цахилгаан бараа, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, зам харилцаа, эрчим хүчний тоног төхөөрөмж, янз бүрийн гэрлийн техник үйлдвэрлэдэг компани юм. “Siemens AG” компанийн хувьцаа нь дэлхийн томоохон хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг бөгөөд DAX, S&P, Dow Jones гэх мэт индексийн бүрэлдэхүүнд багтаж байдаг. Энэ компанийн анх 1847 онд Германы инженер Вернер Сименс үүсгэн байгуулсан бөгөөд санхүүгийн дэмжлэгийг түүний дүү Иоганн Георг Сименс үзүүлж байжээ. Түүний залгамжлагчид Сименс өвөөгийнхөө компанийг жинхэнэ “Сименсийн вант улс” болгож чадсан билээ. Өдгөө энэ компани дэлхийн 190 оронд салбартай бөгөөд нийт 405 мянган хүн ажиллаж байна.
3. Ford Motor Co
![](/uploads/assets/image/фоорд.jpg)
Алдарт Форд компанийн тухай бараг хүн болгон мэдэх биз ээ. Энэ компанийг анх 1903 онд Хенри Форд үүсгэн байгуулсан бөгөөд энэ жил 100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа арвин баялаг түүхтэй компани юм. Зөвхөн энэ компаниас л анх автомашиныг дамжлагаар үйлдвэрлэх шинэ санаа гарсан билээ. Өдгөө энэ компанид 350 мянган хүн ажилладаг бөгөөд жилийн орлого нь 160 тэрбум ам.доллар аж. Зуун жилийн турш энэ компани Фордын гэр бүлийн мэдэлд байгаа.
4. Walmart Stores
4. Walmart Stores
Дэлхийн хамгийн том жижиглэнгийн худалдааны компани бөгөөд Уолтоны гэр бүлд бүрэн хамааралтай байдаг аж. Уолтоны хүү Робсон Уолтон өдгөө захирлуудын зөвлөлийн тэргүүний албыг хашиж байгаа. “Walmart” компанийн сүлжээнд 10 мянга гаруй дэлгүүр багтдаг бөгөөд дэлхийн 27 оронд салбартай. “Walmart” компанийн жилийн орлого 200 тэрбум ам.доллартай тэнцэнэ. Энэ компанид нийт хоёр сая гаруй хүн ажилладаг байна.
5. Samsung Group
Дэлхийн цахилгаан барааны ертөнцөд цахиур хагалж байгаа Өмнөд Солонгосын “Samsung” компани энэ жагсаалтын тэргүүнд заларч байна. Энэ компанийг анх 1930-аад онд Ли Бен Чхол үүсгэн байгуулсан. Энэ компанийг анх үүсгэн байгуулсан тухай нэгэн домог байдаг бөгөөд тэр нь шатсан байшингийнхаа нурамнаас Ли Бен Чхол бизнесээ эрхлэх мөнгө олсон гэдэг яриа юм. Үнэн худал эсэхийг ёстой хэн ч хэлж мэдэхгүй бөгөөд өөрөө ч энэ тухай тодорхой ярьдаггүй байжээ. “Samsung” гэдэг үг нь гурван од гэсэн утгатай үг ажээ. Энэ нь Ли Бен Чхол гурван хүүгээ төлөөлүүлж бодож олсон нэр гэж үздэг. Өдгөө түүний бага хүү Ли Кун Хи Өмнөд Солонгосын хамгийн баян хүн бөгөөд тэрээр олон жилийн турш гэр бүлийн бизнесийг удирдаж байсан хүн юм. Өнөөдөр “Samsung” компанийн жилийн эргэлт 200 тэрбум ам.доллартай тэнцэж байна.
Гэр бүлийн алдартай компаниудын түүхээс | ||
Үзсэн: 3630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.