![](/uploads/201406/news/thumb/f8d91a1a6ad03e20b14b8d46abf5927f_x3.jpg)
Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын таван байнгын хороо хуралдаж төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэнэ.
Тодруулбал, Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09:00 цагаас “А” танхимд болох бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.
Харин Эдийн засгийн байнгын хороо мөн “А” танхимд хуралдаж “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Газрын тосны тухай болон холбогдох бусад хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг мөн хэлэлцэнэ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Б” танхимд хуралдаж Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хороо 14: 00 цагаас “Б” танхимд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэнэ.Үүнд:
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газраас 2014.5.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, төрийн ёслолын журмыг батлах субъектыг өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх/;
“Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, төрийн албыг шуурхай, ил тод болгох чиглэлээр хийсэн ажлын талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн мэдээлэл сонсох,
Улсын Их Хурлын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагааны болон Улсын Их Хурлын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо мөн 14:00 цагаас “В” танхимд хуралдаж Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/;
Далайн хөдөлмөрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид тус тус нэгдэн орох тухай /зөвшилцөх/ хэлэлцэнэ.
Өнөөдөр таван байнгын хороо хуралдана | ||
Үзсэн: 800 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.