Шууд Chart

Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилох асуудлыг шийднэ

2014-06-04 09:01:45

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “давхар дээл”-ээ тайлахын тулд өөрийн хүсэлтээр сайдын албанаас огцорсон. Түүнийг сайдын ажлаа өгснөөс хойш ҮХАА-н сайдын ажлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг давхар хариуцаж байгаа юм.

Ачаалал ихтэй хоёр яамыг нэг сайд давхар хариуцаж ажиллаж болохгүй гэж яаравчилж өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдан ҮХАА-н сайдаар ажиллах хүнийг сонгосон нь одоогийн Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж юм.
 
Намын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжсэн. Үүний дагуу өнөөдөр Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хороо хамтран хуралдаж Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм. Байнгын хороогоор хэлэлцсэний дараа уг асуудлыг энэ долоо хоногт мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилох асуудлыг шийднэ  
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй