Шууд Chart

Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг шийднэ

2014-06-04 09:08:20

УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг улс орны эдийн засгийг хүнд байдалд оруулсан, Чингис болон Самурай бондыг үр ашиггүй зарцуулсан зэрэг үндэслэлүүдээр огцруулах саналыг өргөн барьсан.

Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан бүлгийн саналын дагуу өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо  хуралдаж Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.
 
Түүнчлэн байнгын хорооноос гаргасан шийдвэрийг энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг шийднэ  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй